
БНСУ-д байгаа иргэдээ эх оронд нь авчрах болсонтой холбоотойгоор иргэдээс сүүлийн 14 хоног зорчсон газар, илэрсэн ямар нэг шинж тэмдгийн талаарх асуумжийг авах юм байна. Энэхүү асуумжийг иргэд тов тодорхой, үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд хэрэв шинж тэмдгээ нуун дарагдуулж, худал бөглөвөл эрүүгийн хуулийн дагуу хорих ялтай гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Иргэдийн тухайн улсад нь шинэ коронавирусийн халдвартай эсэх шинжилгээг хийх боломжгүй байгаа аж. БНСУ-ын тухайд гэхэд Сөүл дэх Элчин сайдын яамаар дамжуулан эмнэлгүүдэд хандахад шинж тэмдэг илэрсэн иргэд эхний ээлжинд утсаар мэдэгдэж, өөрийгөө ажигла гэж байгаа аж. Шууд яаран шинжилгээ хийгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд өдөрт 18 мянга хүртэл оношлогоо хийх хүчин чадалтай байгаа тул өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд сайн дураар шинжилгээ хийх боломжгүй байгаа юм байна.
Цөөн тооны эмнэлэг өдөрт 20 орчим иргэнд шинжилгээ хийх боломжтой гэж байгаа ч шинжилгээ өгсний дараа хаана тусгаарлах вэ гээд асуудал гарч байгаагаас гадна эхний ээлжинд ирэх 250 хүн байгаа тул хүндрэл учирч байгаа аж. Тиймээс асуумжийг тов тодорхой бөглөх ёстой гэдгийг анхаарууллаа.