
БНСУ, Орос, Германаас иргэдээ авч ирэх хоёр тусгай нислэг өнөөдөр 7.45 цагт хөөрлөө.
Харин Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг маргааш өдрийн 8.55 цагт хөөрөхөөр төлөвлөжээ. Мөн Улаанбаатар-Истанбулын нислэгийн зөвшөөрөл авахаар Туркийн талтай ажиллаж байгаа тул одоогоор тов тодорхой болоогүй байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.
Дээрх хоёр нислэгээр ирсэн иргэд болон нислэгийн багийн гишүүдийг 14 хоног тусгаарлах юм. Тиймээс Сөүл, Москва, Берлинээс иргэх иргэдтэй уулзах боломжгүй тул ар гэрийнхэн нь угтан авахаар нисэх буудалд ирэхгүй байхыг МИАТ компаниас анхааруулав. “COVID-19” нь хатуу гадарга дээр удаан амьдрах чадвартай тул иргэдийн ачаа тээшийг мөн 14 хоног ариутгаж, тусгаарлалтаас гарах үед нь өгөх аж.