
Улаанбаатар хотын захиргаанаас энэ сарын 10-ны өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж байгаа барааны зах, худалдаа үйлчилгээний газар, халуунуснаас бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг, түүний салбарууд, түргэн үйлчилгээний цэгүүдийг энэ сарын 16-ны өдөр хүртэл хаах шийдвэр гаргасан.
Тэгвэл захирамжийн үйлчлэл маргааш дуусч байгаа тул захирамжид дурдагдсан байгууллагуудын үйл ажиллагааг маргааш нээх, хэвийн ажиллахаар болжээ.

