
Улсын Онцгой комиссийн хуралдаанаар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хот, хот хооронд, аймаг сумаас гарах зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 хүртэл түр зогсоох арга хэмжээ авсан.
Тэгвэл яг одоо буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цагт аймаг, сум болон нийслэлийн орох, гарах хөдөлгөөн нээгдэж байна. Нийслэл рүү нэвтрэх үеэр тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, иргэдээс асуумж авч байгаа юм байна.
Одоогийн байдлаар хотын найман товчоонд 128 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж буй аж.
Зам нээгдэх үеэр товчоодуудад түгжрэл үүсдэг учир албан бус замаар явж, бусдад хүндрэл учруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
