
Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 нислэг Нарита олон улсын нисэх буудлаас 257 монгол иргэнийг эх оронд нь авчрахаар хөөрлөө.
Орон нутгийн цагаар 16:25 цагт хөөрсөн ОМ502 аялалын дугаартай онгоц Улаанбаатарт 20:50 цагт газардах юм.
Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн олон улсын нислэгийг зогсоосон.
Уг шийдвэртэй холбоотойгоор Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гадаад улсад байгаа хүндэтгэх шалтгаантай иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулж байгаа юм. Тусгай нислэгээр ирж буй иргэдийг шууд тусгаарлах байр руу хүргэж 14 хоног ажиглалтад байлгана.