
Монгол Улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Өчигдөр БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчирсан. Тэдгээр иргэдийн гурваас нь коронавирусийн халдвар 20:00 цагийн үед илэрлээ. Одоогоор эдгээр хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа.
Эмч мэргэжилтнүүд хавьтлуудыг нарийн судалж байна. Бид коронавирусийн халдвар авсан орноос иргэдээ авчирч байгаа.
Өмнө нь эрсдэл байгааг бид тооцоолж байсан. Энэ дагуу бэлтгэлээ хангаад тухайн иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа.
Бид хүн амын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадсан. Одоогоор Францаас Сөүлээр дамжин ирсэн иргэний биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын 9 хүнийг тусгаарлаад байна. Бид шаардлагатай арга хэмжээг авч байна" гэлээ.