
Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ОХУ, Казахстан улсаас 196 иргэнийг хилээр нэвтрүүлж тусгаарласан байна. Тус аймагт одоогоор хөл хорио тогтоогоод байгаа аж. Мөн тусгаарлах байр хүрэлцээгүй, асуудал хүндэрч байгаа талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Өнөөдөр Улсын Онцгой комисс Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай цахимаар хурал хийх аж.