
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 11-нд батлагдсан франц иргэнтэй хавьтал болсон 88 хүнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Одоогоор франц иргэний биеийн байдал сайн, сэтгэл санаа өөдрөг байна.
Харамсалтай нь гуравдугаар сарын 15-нд Сөүлийн онгоцоор ирсэн хоёр, Германаас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ гурван хүний ойрын хавьтал болсон 111 хүнийг тусгаарлаад байна. Үүний 61 хүнээс вирус илрээгүй. Үлдсэн хүний шинжилгээг одоо хийж байна. Онгоцоор ирсэн 43 хүнд түргэвчилсэн тест авч үзлээ. Бүх хүнээс коронавирус илрээгүй.
Мөн халдвар авсан 3 иргэний хавьтал болсон 111 хүнийг тусгаарласнаас 61 хүнд COVID-19 илрээгүй.