
Монгол Улсад коронавирусын гурван тохиолдол нэмэгдэж бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаас ямар нэг шийдвэр гараагүй байгаа бөгөөд УОК-ийн гишүүд хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хязгаарлах уу" гэсэн сэтгүүлчийн асуултанд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин,
"Монголд анх коронавирусийн халдвар бүртгэгдэхэд халдварыг орон нутагт тархаахгүй байх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож байсан. Одоогоор Баян-Өлгийгөөс бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй байна.
Олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь сунгах уу үгүй гэдгийг УОК-ын дараагийн хурлаар шийднэ" хэмээн хариуллаа.