
БСШУС-ын сайдын шийдвэрээр төгсөх ангийн 28 мянга гаруй сурагчид "ЭЕШ-д бэлдэх CD" өгөх болсон талаар сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.
Учир нь ЕБС-ийн сурагчдын хичээл бараг хоёр сар завсардаад байна. Иймд төгсөх ангийн сурагчдад хүндрэл учруулахгүй, эрх ашгийг нь хохироохгүйн үүднээс ийм арга хэмжээ авахаар болсон байна.