
Эрүүл мэндийн яамны удирдлага сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр cарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэж үзжээ. Тус яам цахим хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлсэн байна. Мөн "Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай" гэжээ.