
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 14:28 цагт аймгийн Онцгой байдлын шуурхай удирдлагын төв хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 14:32 цагт очиж 7 минут ажиллаж түймрийг унтраасан байна.
Уг гал түймэрт 4 настай эмэгтэй М, 1 нас 9 сартай эмэгтэй С нар өртөж харамсалтайгаар нас баржээ. Аврагчид хүүхдүүдийн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн аж.