
Эрүүл мэндийн яамны байранд албаныхан коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 3-р сарын 17-нд Берлин-Улаанбаатар онгоцоор ирсэн иргэний нэгдүгээр хавьтал болсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Мөн Истанбул-УБ-ын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүнээс COVID-19 илрээгүй. 197 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байгаагаас батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 иргэний шинжилгээг дэс дараатай хийж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Нэгдүгээр сараас хойш 2942 хүн тусгаарлагдсанаас 1804 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 983 иргэн, нисэх экипажийнхан ажиглалтад байгаа. ОХУ, Казахстанаас оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргаж байгаа учир Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тусгаарлах байр шинээр бэлтгэж байна.