
Улсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдаж олон улсын бүх нислэг, хилийн боомтуудыг хаасан хугацааг дахин сунгах шийдвэр гаргалаа.
Ингэснээр ирэх сарын 30 хүртэл олон улсын нислэг үйлдэхгүй, хилийн боомтуудыг нээхгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин сунгах эсэхийг халдварын тархалтаас хамааран дахин авч хэлэлцэх аж.
Мөн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлэхдээ "УОК-ын шийдвэрээр тусгай үүргийн таван удаагийн нислэгээр гадаадад саатсан иргэдээ авчирсан. Гадаадаас ирсэн иргэд болон онгоцны экипажийнхан 14 хоногоор тусгаарлагдсан байгаа тул эхний ирсэн иргэдийг тусгаарлалтаас гаргасны дараа дараагийн нислэгүүдийн төлөвлөгөөг УОК-т танилцуулна" гэв.