
ЭМЯ-ны байранд албаныхан шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдварын дөрвөн шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдсаныг мэдээллээ.
Тэрбээр "Энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрсэн. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо.Дээрх дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.
Дорноговь аймагт тусгаарлагдсан байсан буюу франц иргэний ойрын хавьтлын 58 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан.
Мөн энэ сарын 19-нд Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй" хэмээв. ХӨСҮТ-д одоогоор 193 хүн ажиглалтад байна" хэмээв.