
Өчигдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайтайд 5.8 магнитудын газар хөдлөлт болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус суманд нэг цагийн дотор дахин гурван удаа газар хөдлөлт давтагджээ.
Тодруулбал, эхний газар хөдлөлт 11:03 цагт 5.8 магнитудын хүчтэй болсон бол дараа нь 11:14 цагт 3.6 магнитуд, 11:55 цагт 4.5 магнитуд, 12:08 цагт 4.1 магнитудын хүчтэйгээр давтагдсаныг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.