
ЭМЯ-ны байранд албаныхан ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагт Сири, Мозамбик, Гренада зэрэг улс орнуудад шинээр халдвар бүртгэгдлээ. Итали, Испани, АНУ зэрэг орнуудад нас баралтын индекс өндөр байна.
ДЭМБ-аас өгч байгаа өдөр тутмын зөвлөмж, зөвлөгөө өөрчлөгдөж байна.
Тухайлбал, таван хүн нэг дор байхыг "хүний бөөгнөрөл" буюу эрсдэлтэй гэж үздэг байсан бол өнөөдрөөс эхлээд хоёроос дээш хүн хамт байхыг бөөгнөрөл гэж үздэг болсон. Иймд хамт байгаа хоёр хүн хоорондоо 2 метрээс илүүгүй зайнаас харилцаж байх шаардлагатай.
Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр ЭМЯ хоёр асуудал оруулсан.
Ажиглалтаас гарсан болон халдвар аваад эдгэрсэн иргэд өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах шаардлагатай.
- Тэдгээр хүмүүс нь гар утсандаа тусгай аппликейшн суулгаж байршил тогтоогчоор үргэлж хянуулна.
- Биеийн байдлаа утсаар болон цахимаар байнгын мэдээлж байна. Хэрэв зөвлөгөө авах шаардлагатай болбол эмнэлгийн байгууллагад хандана.
- Гэрээсээ гарах, гэртээ зочин оруулахыг хориглоно. Мөнгэр бүлийн гишүүдээсээ хол байна.
Хэрэв өөрийгөө 14 хоног тусгаарлаагүй, гадагшаа гарвал тухайн иргэнд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
Коронавирус нь ахуйн хавьтлаар дамждаг тул халдваргүйжүүлэх ариутгалыг 4-р сарын 15-ныг хүртэл хийээр болсон" хэмээлээ.