
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийж байна.
Цагаан нуурын боомт, Сэлэнгэ аймгийн боомтыг түр зогсоох, Буянт-Ухаа, Алтанбулагийн боомтоор иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байна. Тусгаарлалтаас гарсан иргэдийг үргэлжлүүлээд 14 хоног гэрт нь тусгаарлах юм. ОХУ-ын боомтоор нэвтрэх хүсэлтэй манай улсын 31 иргэн байгаагаас өнөөдөр 13 оюутан ирнэ.
ОБЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн хэлэхдээ "Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан хугацаанд агаарын зам, төмөр замыг ирэх сарын 30-ныг хүртэл сунгасан. ОХУ-д амьдардаг, сурдаг манай улсын иргэдийг гуравдугаар сарын 28-ны өглөөний 06:00 цаг хүртэл Алтанбулаг Хиагт боомтоор хүлээн авна. Харин гуравдугаар сарын 28-наас хойш улсын хилийг хаана" гэлээ.