
Экологийн цагдаагийн алба, Витафит групп ХХК хамтран уулын зам дагуу орших Туул голын эрэг орчимд иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг нийтийн эзэмшлийн талбайд тохижилтын ажлыг хийлээ.
Үүнд:
- 2м 40см өндөртэй бүтээлч санаачлага бүхий хогийн цэг
- Жижиг гарц бүхий шат
- Амралтын саравчнуудыг сэргээн засварлан хогийн сав байршууллаа.
Нийслэл хотын ундны усыг Туул гол дагуу байрлах 174 гүний худгаас татаж авдаг. Гэтэл Туул голоос жилд дунджаар 100 тонн хог хаягдал гарч байна.
Иймд ногоон бүсэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ байгальд нэг ч хог хаялгүй, зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлэхийг Экологийн цагдаагийн газраас уриаллаа.






