
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй. Ингээд тус онгоцоор ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн одоогоор 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн Эрдэнэт хотод тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна. Энэ сарын 23-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хяналт хийгдэж байгаа бөгөөд сорьц ирж байгаа" гэлээ.