
ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар өөрийн зохиосон “Бодь гөрөөсний зүүд” номоос 100 ширхгийг хандивлав.
Тэрбээр "Ийм хүнд үеийг хүн төрөлхтөн залбирал, сайхан сэтгэл, ухаан гурваар давж гардаг юм билээ. Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа тахал өвчнийг монголчууд бид ухаантай, сайхан сэтгэлтэй байж давна гээд өөрийн зохиосон “Бодь гөрөөсний зүүд” шүлэглэсэн романаа 100 ширхгийг хандивлаж байна. Энэ номонд зүүдэнд оромгүй гай тотгор дайраад, санаад оромгүй аз жаргал тохиолдож байгаа эх үрсийн хайр элбэрлийн тухай монгол зохиол юм" гэв.
Тусгаарлагдсан иргэд уншиж, амьдрал ямар сайхан бэ? Сайхан болох нь ээ гэж бодоосой гэж хандивлая гээд дээж болох дөрвөн ширхэг номыг ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэлд гардууллаа.