
Иргэн Г.Загдаад Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цахимаар мэдээллээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа шүүхэд шилжих юм байна. Яллагдагчтай холбоотой зургаан асуудлыг шалгаж байгаа аж.