
"Коронавирусийн халдвар авсан 10 иргэний хоёр нь бүрэн эдгэрсэн" гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Тэгвэл тэдгээр иргэд бүрэн эдгэрээгүй болохыг Эрүүл мэндийн яам цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдээллээ.
Эрүүл мэндийн яам "Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу. Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно" гэв.