
Япон улсад өнөөдөр орон нутгийн цагаар 14:00 цагийн байдлаар 1314 корона вирусийн халдвар авч, 45 хүн нас барсан талаар NHK мэдээллээ. Одоогийн байдлаар тус улсын таван мужид COVID-19 өвчний тохиолдол 100 илүү гарсан бөгөөд үүнээс Токиод хамгийн олон буюу 212, Хоккайдод 167, Айчид 154, Осакад 149, Хёогод 119 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.