
УИХ-ын гишүүн Л.Болд энэ сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа аж. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хоёр удаагийн шинжилгээний хариу хариу сөрөг гарсан” хэмээн мэдэгдсэн.
Тэрбээр өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье. Уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана. Энэ хариуцлагатай үед ядаж сэтгүүлч нар мэргэжлийн ёс зүйтэй баймаар байна. Өглөө бүрийн ЭМЯ-ны албан хэвлэлийн бага хурлаасаа мэдээлэл авах хэрэгтэй” хэмээжээ.
УИХ-ын гишүүн Л.Болдтой хамт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар тусгаарлагдаж байгааг эх сурвалж мэдээлэв. Харин зарим хэвлэлүүд түүнийг эхнэр хүүхдийн хамт тусгаарлагдаж байгаа хэмээн мэдээлж байгаа ч тэрбээр энэхүү мэдээллийг үгүйсгэсэн юм.
