
Амралтийн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 230-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- 2020.03.28-ны өдрийн 18 цаг 21 минутын орчим Төв аймгийн Сэргэлэн сум Төмөр замын 477-р километрийн 3-р зуутад ачааны галт тэргэнд 40 настай, эрэгтэй Б дайруулж, амь нас нь хохирсон,
- 2020.03.28-ны шөнийн 23 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Тээлийн гол” гэх газар асфальтан зам дээр Hyundai Porter маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай,эрэгтэй Ч-гийн амь насыг хохироосон,
- 2020.03.29-ний өдрийн 19 цаг 30 минутын орчим СХД-ийн 5-р хороо Баянхошууны замд Daewoo bus маркийн Ж жолоочтой автобус явган зорчигч 36 настай, эрэгтэй Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.