
Бүх төрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг түр зогсоосон, ресторан паб, цэнгээний газруудын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл болгосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээллээ.
Тэрбээр "Өнөөдөр шинэ коронавирус ямар аюултай өвчин болохыг иргэд, олон нийт мэдэж байгаа. Тус өвчнөөс сэргийлэх чиглэлээр НЗДТГ-аас цаг алдалгүй арга хэмжээ аван ажиллаж байна. Гэсэн хэдий ч иргэд тайвширч болохгүй. Зарим иргэдээс хөл хориог тавих ёстой гэсэн санал хүсэлт их ирэх болжээ.
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хөл хорионы захирамжийг цааш үргэлжлүүлнэ. Дээрх газруудыг хэсэгчлэн, цөөн тоогоор нээхээр судалсан боловч эрсдэл өндөр байгаа тул ийнхүү хугацааг сунгахаар болсон тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг шийдвэрлэлээ.
Энэ бол Улаанбаатар хотын нийт иргэдийн аюулгүй байдалтай холбоотой учир иргэд шийдвэрийг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна" хэмээлээ.