
Улсын Онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар гадаадын 30 гаруй улсаас 5600 гаруй иргэн ирэх хүсэлтээ гаргачихсан.
УОК-ын шийдвэрийн дагуу иргэдийг олноор цуглуулах эрсдэлтэй учраас гадаадад байгаа монголчуудыг олноор нь цуглуулахгүйн тулд цахимаар бүртгүүлэхээр болсон. ЭСЯ консулын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. ЭСЯ зөвхөн Монгол улсын 44 консулын газрууд бүгд өндөржүүлсэн байдалд ажиллаж байна.
Шинээр иргэдийг бүртгэж аваад эх оронд нь авчирч байгаа юм биш. Нэн хүндэтгэх шалтгаантай иргэдийг авчрах гэж байна. Өмнө нь бүртгүүлсэн байсан хүмүүсийн жагсаалтыг МИАТ-д өгөөд билетийг нь бичиж байна. Билетийн бичиж байх үед нутаг буцахгүй гэх шаалтгаантай хүмүүс гарсан. Тиймээс бүртгэлд байгаа дараагийн хүнд билетийг шилжүүлж байна. МИАТ авлига аваад байна гэж ярьж байна. Огт тийм юм байхгүй.
Транзитаар дамжаад ирэх хүсэлтэй олон иргэд байгаа. Бид энэ хүсэлтийг мэдэрч ойлгож байна. 3 сарын 16нд эхний тусгай үүргийн нислэгээр Токиогоос онгоц ирсэн. Токиогоос ирэх хүмүүсийн бүртгэл нь 700 гарчихсан. Энэ удаагийн 4 сарын 3-нд ирэх хүмүүс өмнө нь бүртгүүлчихсэн хүмүүс юм. Тухайн зорчигч нэг бүртэй холбоо тогтоож байна" гэж хэлэв.