
Өчигдөр 12:05 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газарт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг мэдээллийг өчигдөр өдрийн 12:26 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шууудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.