
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн Турк улсын Элчин сайдын яамны ажилтны гэр бүлийн хоёр хүнээс COVID-19-ийн халдвар илэрсэн болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Тэрбээр "Гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-Улаанбаатарын нислэгээр Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Тэдгээрийн хоёроос нь вирус илэрлээ. Ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн" гэлээ.