
МУГЖ Л.Баттулга буюу Аглуу ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн дархлааг дэмжих зорилгоор 10 хоног хэрэглэх “Хунчир” ургамлыг хандивлалаа.
Тэрбээр "Дэлхий нийтээр тархсан цар тахлын үед Монгол Улсын ЭМЯ болон бүх эмнэлгүүд маш хариуцлагатай сайн ажиллаж байгааг онцлон баярласнаа илэрхийлээд амны хаалтаа тогтмол зүүж, гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.