
Маргааш нисэх Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг нэг хоногоор хойшилж магадгүй хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлсэн.
Тэрбээр "Цаг хугацааны хувьд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг маргааш буюу энэ сарын 2-нд үйлдэгдэж магадгүй. Өөрөөр хэлбэл, 1 хоног наашилна гэсэн үг. Хэрэв ийм шийдвэр гарвал Сөүл-Улаанбаатарын тусгай нислэг 1 хоногоор хойшилж, энэ сарын 3-нд хийгдэнэ. Учир нь тусгаарлах байр, хүлээн авах асуудлаас үүдэлтэй 1 хоногийн зайтай тусгай нислэг үйлдэгдэх юм.
Тэгвэл дөнгөж сая дээрх нислэгийг хойшлуулсан гэх мэдээлэл тархаад байна. Бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Одоогоор хойшлуулсан гэх шийдвэр эцэслэгдэж гараагүй байна" гэлээ.