Чингэлтэй дүүргийн Прокурорын газар тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран шалгалт явууллаа.
Шалгалтын үеэр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцны нэг тоотод мөрийтэй тоглоомын газар байгуулан тоглож байсан долоон иргэнийг илрүүлсэн байна. Тус байр нь 5-6 өрөөтэй бөгөөд өрөө тус бүрийг мөрийтэй тоглоом тоглоход зориулан тохижуулсан байжээ.
Эрүүгийн хуулинд мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан бол тухай иргэн, аж ахуй нэгжийг 5,400,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг аж.