
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-тэй хамтран Коронавирусийн халдварыг хөдөө орон нутагт оношлох салбар нэгжүүдийг байгуулжээ. Коронавируст халдвар (COVID-19)-ыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадна таван газарт шинжилгээ, хийж оношлох боломжтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тодруулбал,
- ХӨСҮТ,
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,
- Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв
- Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв
- Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв,
- Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторит зэрэг шинжилгээ хийж оношлох боломжтой болжээ.