
Эрүүл мэндийн яамны байранд албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Нэг улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 206 улсад халдвар бүртгэгдэж, нийт 900,000 хүн халдвар аваад байна. Статистикаас үзвэл нийт халдвар авагсдын 4.4 хувь нас баржээ. Итали улсад Халдвар авагсдын 12 хувь нас барж байна. Эхний үед өндөр настай хүмүүс зонхилон нас барж байсан бол сүүлийн үед залуучууд бага насны хүүхэд бас нас барж эхэллээ.
Өчигдөр Дархан, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдлээ. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан байна. Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан.
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй" гэв.