
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 16,911 сурагч бүртгүүлээд байгаа бөгөөд цахим бүртгэлийг энэ сарын 15-ны өдөр хүртэл бүртгэж хаах аж.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Хэдийгээр сурагчид тэнхимийн хичээлийг үзэхгүй цахим сургалтыг авч байгаа ч, энэ нь ЭЕШ-ыг хойшлуулах шалтгаан болохгүй. Судлагдсан хөтөлбөрийн хүрээнд шалгалтын материалыг боловсруулж байгаа учир цахим хичээлээ таслахгүй үзээд явсан хүүхдүүдэд ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй" гэв.