
Япон улсаас монгол иргэдээ авчирч буй ОМ502 дугаартай тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд яг одоо газардаж байна.
Нисэх багийн ажилтнуудтай нийлээд 275 хүн эх орондоо ирлээ. Өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны хүүхэд 10 гаруй, жирэмсэн хүн 3, бусад 151 хүн бий.
Гадаадаас монгол иргэдээ татах тусгай нислэгүүдэд нисгэгч, үйлчлэгчид гээд нислэгийн багийн нийт есөн хүнээс гадна МХЕГ-ын улсын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч нар ажиллажээ. Тэд нислэг гүйцэтгэснийхээ дараа зорчигчдын адил 21 хоног тусгаарлагдаж, давтан шинжилгээнд хамрагдах юм.