
УОК-ын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нисэх багийн ажилтнуудтай нийлээд 275 хүнтэй онгоц дөнгөж сая газардлаа. Өндөр настан 30 гаруй, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй, бага насны хүүхэд 10 гаруй, жирэмсэн хүн 3 эх орондоо ирлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаадын 45 улсад байгаа 6400 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлээд байна. Өнөөдрийн ирсэн 266 иргэний нэг ч зорчигч коронавирусийн шинжилгээ өгөөгүй ба ЭМЯ-наас тавьсан шаардлагыг бүх зорчигчдод тавьсан. Гэвч Японы талын шаардлагаар 37,5 хэмээс дээш халуураагүй иргэнээс шинжилгээ авах боломжгүй гэдгийг бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Иргэдийн хувьд ч бас эмнэлгийн байгууллагад хандсан ч ийм хариуг авсан учраас бүх хүн шинжилгээнд ороогүй байгаа” гэлээ.
Онцгой байдлын газар коронавирусийн эсрэг арга хэмжээнд 730 сая төгрөгийг энэ хугацаанд зарцуулсан. Мөн 2 тэрбум 530 сая төгрөг хандиваар цугларчээ.