
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс дөнгөж сая мэдээлэл өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын Санхүүгийн албаны дарга Я.Гантөмөр хэлэхдээ "Онцгой байдлын газар коронавирусийн эсрэг арга хэмжээнд 730 сая төгрөгийг энэ хугацаанд зарцуулсан. Мөн 2 тэрбум 530 сая төгрөг хандиваар цугларчээ. Тусгаарлах байранд 03.16-19-ны өдрүүдэд ирсэн 983 иргэн 10 эмнэлэг, сувилал, зочид буудалд байрласан ба 760 сая гаруй төгрөгийг байршуулжээ. Найман иргэний төлбөр дутуу байгаа, мөн одоо ирсэн зорчигчдийн зарим иргэд тодорхой шалтгааны улмаас төлбөрөө төлөөгүй ч бий" гэж хэлэв.
Мөн "Сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг онгоцны арын хаалгаар буулгалаа гэсэн мэдээлэл ирлээ" гэж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэллээ.