
Шинэ коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан. "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 169 хүн Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, "Зүч" зочид буудалд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн 26 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэв.