
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн Токиогийн нислэгээр ирсэн иргэдээс 68 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 14 иргэн, "Жаргалант" сувилалд хоёр иргэн, "Тоёоко" зочид буудалд 188 иргэн, нийт 273 хүнийг тусгаарласан гэв.
Мөн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийт тусгаарлалтад байгаа иргэдийн дунд 0-5 настай 68 хүүхэд байгаа бол 6-17 настай 157 хүүхэд байгаа аж. Өнгөрсөн тав хоногийн хугацаанд 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр нэмж 455 хүнийг гаргахаар бэлдсэн.
Тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн нэр, гэрийн хаяг гэх тодорхой мэдээллүүдийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж байгаа бөгөөд үүнээс цааш дүүрэг, орон нутгийн засаг захиргаа харьяаллын иргэдээ гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа эсэхэд нь хяналт тавьж ажиллах үүрэг хүлээх юм" гэлээ.