
Онцгой байдлын шуурхай штабаас “Ковид-19” халдвартай холбогдуулан авч буй арга хэмжээний зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Гадаадын 45 улсаас 6313 иргэн хүсэлтээ гаргасан. Эрүүл мэндийн 84, ахмад настай 32 иргэн байна. Мөн амьдрах орон байргүй болж байгаа гэсэн олон иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн шаардлагын дагуу иргэд шинжлэгээ өгөх ёстой. Шаардлага хангасан 260 орчим иргэд бүртгүүлсэн болохоор бүртгэлийг зогсоосон.
Өөрөөр хэлбэл жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, бага насны хүүхэд, эмчийн хяналтад байгаа зэрэг таван үндсэн шалгуур тавьсан.
Иргэд нислэгт багтаж чадахгүй байна гэсэн гомдол гаргаж байна. Маш олон иргэд МИАТ компанид хандаж байгаа. Бүх хүмүүсийг авчирч чадахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэв.