
Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Түүний мэдээлэл хийж байх үеэр нэгэн иргэн "Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод зарцуулах мөнгийг эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад ашиглах боломжтой юу" хэмээн асуухад тэрбээр,
"Чиглэл чиглэлээрээ хариуцсан асуудалдаа анхаарал хандуулна. Нийслэлийн зүгээс яамны ажилд оролцох боломж байхгүй. ЭМЯ болон БСШУСЯ дээрх ажлаа Засгийн газарт танилцуулж, өөрсдөө гардаж хийдэг юм" гэв.
Мөн "Алтан Дорнод" ХХК-ийн захирал Т.Ганболдын гаргасан санаачилгад тэрбээр, "Т.Ганболдын саналыг сошиал хуудас болон хэвлэл мэдээллийн байгууллагаас харсан. Хараахан ирж уулзаагүй байна. Ийм санаачилгыг хүлээн авахдаа баяртай байх болно. Хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ" гэлээ.