
Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил энэ сарын нэгнээс эхэлсэн. Дэлхийн 211 улс оронд цар тахал хэмээх аюулт өвчин тархаж байгаа энэ үед Сүхбаатарын талбайн урдах усан оргилуур тохижилтын ажлыг хийх нь үр бүтээлгүй ажил хэмээн олон нийт эсэргүүцээд буй.
Тэгвэл "Алтан дорнод монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд 3,2 тэрбум төгрөгөөр тохижилтын ажил хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байгаа билээ.
Энэ талаар Алтан дорнод монгол" ХХК-ийн захирал Т.Ганболдоос тодрууллаа. Тэрбээр "Төсвийн зарцуулалт нийгмийн дунд байнга шүүмжлэл дагуулсаар ирсэн. Үүний нэг жишээ бол Сүхбаатарын талбайн дурдах тохижилтын ажил. Магадгүй цар тахал гараагүй байсан бол иргэд сулхан дуугарч эсэргүүцээд өнгөрөх байсан байх.
Дэлхий даяр эдийн засаг хүнд байдалтай байхад ийм үр бүтээлгүй зардал гаргаж байгаа нь үнэхээр харамсалтай. Гурван сар ашиглагдах усан оргилуур хийнэ гэдэг үнэхээр оновчгүй зүйл. Иргэд энэ асуудал дээр маш их эсэргүүцэж байсан болохоор шийдэл гаргахын тулд өнөө өглөө найман цагийн үед твиттер дээр пост тавьсан. Би пост бичихдээ 3,2 тэрбум төгрөг өгч усан оргилуур барина гэж бичээгүй. Өөрийн хөрөнгөөр саадны жорлонгийн шугам, шинэчлэл, тохижилт, цэвэрлэгээг иргэдтэй нийлээд хийгээд өгье гэсэн санал гаргасан. Тэрнээс биш 3,2 тэрбум төгрөг гаргаад усан оргилуур хийнэ гэсэн зүйл яриагүй" гэлээ.
Мөн "Бичсэн постыг маань та мушгиж гуйвуулалгүй хүлээж авч байгаа бол маш их баярлалаа!!! Цэвэрлэж янзлаад, жорлонг чинь шаардлага стандарттай болгоод өгнөө гэсэн!! Утгагүй УСАН ОРГИЛУУР гэх мэт. Угаалгын ажил хийж энэ цар тахлын үед бүр болохгүй. Иргэд дэмжихгүй юмыг логикгүй тайлбарлаад зүтгүүлэхээ боль! Жорлонд шугам татаж шинэчлэх, цэвэрлэгээ, тохижилтыг би даагаад иргэдтэй хийчихье. Тэр 3.2 тэрбумаар маш яаралтай эмнэлэг барь" хэмээх залруулга бичжээ.
