
“Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тус хөдөлгөөнөөс Монгол Улсын хүүхдийн сурч боловсрол эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
Учир нь Богд ар хороололд сургууль, цэцэрлэгийн зориулалттай олгосон газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд “Зочид буудал барих” болгон өөрчилснийг баримттайгаар мэдээлж, хэвлэлийн хурлыг хийж байна.
Тус хөдөлгөөний зүгээс энэ тухай албан бичгийг 1700 гаруй иргэний гарын үсгээр баталгаажуулснаа Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн гэв. Тэд урьд урьдын төрийн түшээдүүд ийм шийдвэр гаргаагүй байтал, ашиг сонирхлын үүднээс сургуулийн газрыг зарж 6000 гаруй оршин суугчдын эрх ашигийг хөндөж байна гэсэн юм.