
Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай тусгай нислэг Улаанбаатарт өчигдөр газардлаа. Тусгай нислэгийг Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ даргатай нисэх багийнхан үйлдсэн юм.
БНСУ-аас тус онгоцоор 264 иргэн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн 44 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 43 эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай, 5 жирэмсэн, асран хамгаалагчтай, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн ирсэн байна.
Эдгээр зорчигчдыг Автобус 5 ХХК, Тээвэр ачлал ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэсэн гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.