
Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд дөрвөн настай хүү Э гэрийнхээ ойролцоо Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад алга болсон талаар бид мэдээлсэн. Тухайн үед аймгийн онцгой байдлын албаны аврагчид хүүг эрэн хайсан боловч хүү олдоогүй учир эрэн хайх ажиллагааг зогсоосон юм.
Тэгвэл өчигдөр хүүгийн ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 11 алба хаагч, 1 нохойтой, 1 автомашинтайгаар өглөөний 06:00 цагт хөдөлсөн байна. Хүү ор сураггүй алга болоод 17 хоног болж байна.