
Нийслэлчүүдийг сайжруулсан, шахмал түлшээр хангах хоёр дахь үйлдвэрийг нийслэлийн зүүн захад барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өнөөдөр үйлдвэрийн суурийг тавилаа. Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.
Шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор налайх дүүрэгт 1500-1700 шууд ажлын байр шинээр бий болно.
Мөн нийслэлийн хорт утаа 70-80 хувиар нэмж буурч, налайх дүүргийн хорт утаа 50-70 хувь буурна гэж тооцоолжээ.