
Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргалаа. Шийдвэрийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.
Тэрбээр "Энэ жилийн цэргийн тоог Засгийн газар тогтоолоо. Сэлэнгэ, Дорноговь, Улаанбаатар хотоос залуусыг цэрэгт татахгүй байхаар боллоо. Зайлшгүй шаардлагатай буюу Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний зарим ангиудад цэрэг татна. Бусад цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаагч татахгүй. Гол төлөв хилийн цэргийн ангиудад цэрэг татна. Ингэхдээ нэг дор таваас илүү хүн цуглуулахгүйгээр татлагын ажлыг зохион байгуулна. Мөн энэ жил "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй" гэлээ.