
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгодог “Эхийн алдар” I, II одонд 4402 ээжийг тодорхойлж, Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.
Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжид өсгөсөн нийслэлийн харьяат 211 эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор, 4191 эхийг "Эхийн алдар" хоёрдугаар одонгоор шагнуулахаар уламжилж байгаа юм. Эхийн алдар II одонг дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, I зэргийн одонг зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд гардуулдаг билээ.